Үндсэн агуулга руу шилжих

Ресторан, кафе

Ресторанаа нэг системээс удирд.

Захиалга, касс, агуулах, ширээ, ажилтны ээлж — дэвтэр, Excel-ийн оронд нэг дор. Дунджаар 7–14 хоногт ажиллаж эхэлнэ.

Рестораны самбар

Бүх мэдээлэл нэг дэлгэцэнд

Жишээ
Өнөөдрийн орлого
₮4.2M
Өчигдрөөс их
Сул ширээ
6/24
Хүлээгдэж буй захиалга
7

Асуудал ба шийдэл

Ресторанд байнга тулгардаг асуудал.

Рестораны ажилд өдөр бүр цаг, мөнгө иддэг зүйлс. Бид тус бүрийг нь энгийн аргаар шийднэ.

Захиалгыг гараар бичдэг

Захиалга андуурч, хоол хоцорч, үйлчлүүлэгч дургүйцдэг.

check_circleҮйлчлүүлэгч утсаараа цэс үзэж захиална. Захиалга гал тогоонд шууд очно.

Агуулахад юу үлдснийг мэдэхгүй

Зарим бараа дутаж, зарим нь хэт их нөөцлөгдөж муудна.

check_circleЗарагдсан хоол бүрээр орц автоматаар хасагдаж, дуусах гэж буй барааг сануулна.

Оргил цагт хүлээлт урт

Үйлчлүүлэгч буцаж, орлого алдагдана.

check_circleШирээний захиалга, суудлын байдлыг нэг дэлгэцээс харж, хурдан хуваарилна.

Байнгын үйлчлүүлэгчээ мэддэггүй

Дахин ирүүлэх урамшуулал хийж чадахгүй.

check_circleҮйлчлүүлэгчийн бүртгэл, оноо, хөнгөлөлтийг систем өөрөө хөтөлнө.

Өдрийн орлогоо орой нь л мэддэг

Алдагдлыг хожимдож анзаардаг.

check_circleОрлого, зарлага, хамгийн их зарагдсан хоолыг өдөр бүр тоогоор харна.

Системд юу багтах вэ

Хэрэгтэй бүхэн нэг дор.

Бүгдийг нэг дор авах албагүй. Хамгийн их цаг иддэг хэсгээс эхэлж, хэрэгтэй үедээ нэмнэ.

qr_code_2

Утсаар захиалах цэс

Ширээн дээрх кодыг утсаараа уншуулаад цэс үзэж, захиална. Бичих алдаа гарахгүй, үйлчилгээ хурдан болно.

point_of_sale

Касс, төлбөр

Борлуулалт, төлбөр, баримт хэвлэлтийг нэг дор. Одоо ашиглаж буй кассын төхөөрөмжтэйгээ холбох боломжтой эсэхийг судалгаагаар тогтооно.

inventory_2

Агуулах, орц

Бараа орлого, зарлага, үлдэгдлийг хянаж, дуусах гэж буй барааг цагт нь сануулна.

table_restaurant

Ширээ, суудал

Ширээний урьдчилсан захиалга, аль ширээ сул байгааг нэг дэлгэцээс харна.

badge

Ажилтан, ээлж

Ээлжийн хуваарь, ажилтан бүрийн борлуулалт, үйлчилгээний хурдыг харна.

Хэрхэн нэвтрэх вэ

Дөрвөн алхам.

Дунджаар 7–14 хоногт систем ажиллаж эхэлнэ. Шат бүрийн төгсгөлд үргэлжлүүлэх эсэхийг та шийднэ.

  1. 01

    Судалгаа

    Ажлыг тань газар дээр нь хэмжиж, юунаас эхлэх нь хамгийн ашигтайг тогтооно.

  2. 02

    Систем хөгжүүлнэ

    Хамгийн их цаг иддэг ажлаас эхэлж, дунджаар 7–14 хоногт ажиллаж байгаа систем гаргана.

  3. 03

    Сургалт

    Ажилтан бүрийг сургана. Хэрэглээ тогтох хүртэл хариуцсан нэг хүн хажууд тань байна.

  4. 04

    Өргөжүүлэлт

    Үр дүн батлагдсаны дараа дараагийн хэлтэс, дараагийн ажил руу тэлнэ.

Үр дүнг тоогоор хэмжиж, сар бүр тайлагнана. Систем, мэдээлэл, вэб хаяг бүгд танай нэр дээр.

Үнийн чиг баримжаа

Ажилтан авахаас хямд.

Үнэ байгууллагын хэмжээ, ажлын хүрээнээс хамаарна. Доорх нь ойролцоо дүн — яг үнийг судалгааны дараа бичгээр өгнө.

5 хүртэл ажилтан

Жижиг байгууллага

1.5–3 сая ₮

Нэг гол ажлыг, жишээ нь захиалга эсвэл төлбөрийн бүртгэлийг цэгцэлж эхэлдэг.

6–20 ажилтан

Дунд байгууллага

3–8 сая ₮

Хэд хэдэн хэлтсийн ажлыг нэг системд холбож, тайланг автомат болгодог.

20-оос дээш ажилтан

Том байгууллага

8–20 сая ₮

Олон салбар, олон хэлтэстэй ажлыг үе шаттай шилжүүлдэг.

Асуулт хариулт

Ихэвчлэн асуудаг.

Хариултаа эндээс олохгүй бол бидэнд бичээрэй.

Ихэнх тохиолдолд болно. Танай одоогийн касс, төхөөрөмжийг судалгааны үеэр шалгаад, холбох эсвэл солих аль нь ашигтайг шулуухан хэлнэ.

Кодыг уншуулахад цэс шууд нээгдэнэ, апп татах шаардлагагүй. Хүсэхгүй үйлчлүүлэгчид зөөгч ердийнхөөрөө захиалга авч болно.

Хоол бүрийн орцыг нэг удаа оруулахад зарагдах бүрд үлдэгдэл өөрөө хасагдана. Ингэснээр дутагдал, хорогдлыг эрт анзаарч, хэдийг захиалахаа тоогоор шийднэ.

Судлаагүй байж үнэ хэлэх нь таамаг тул яг үнийг судалгааны дараа бичгээр өгнө. Ойролцоо дүр зургийг нүүр хуудасны тооцоолуураас харж болно: 5 хүртэл ажилтантай бол 1.5–3 сая ₮, 20 хүртэл бол 3–8 сая ₮, түүнээс том бол 8–20 сая ₮ орчим. Ихэнхдээ шинэ ажилтан авахаас хямд гардаг.

Дунджаар 7–14 хоногт систем ажиллаж эхэлнэ. Хамгийн их цаг иддэг ажлаас эхэлж, дараа нь үе шаттайгаар өргөжүүлнэ. Одоогийн ажлаа зогсоох шаардлагагүй.

Систем, мэдээлэл, вэб хаяг бүгд танай нэр дээр байна. Мэдээллээ хүссэн үедээ бүрэн татаж авч болно.

Холбоо барих

Дараагийн алхам.

Рестораны ажлаа хэрхэн хөнгөвчлөх талаар ярилцъя. Хүсэлтээ үлдээгээрэй.

24 цагийн дотор эргэн холбогдоно. Мэдээллийг тань хэнд ч дамжуулахгүй.