Үндсэн агуулга руу шилжих

Карго, тээвэр

Каргогоо нэг системээс удирд.

Ачаа бүртгэхээс харилцагчид хүргэх хүртэл — олон Excel файлын оронд нэг дор. Дунджаар 7–14 хоногт ажиллаж эхэлнэ.

Каргогийн самбар

Бүх мэдээлэл нэг дэлгэцэнд

Жишээ
Идэвхтэй ачаа
1,248
Өнөөдөр хүргэсэн
186
Төлөгдөөгүй
₮8.4M
42 ачаа

Асуудал ба шийдэл

Карго компанид байнга тулгардаг асуудал.

Карго компанийн ажилд өдөр бүр цаг, мөнгө иддэг зүйлс. Бид тус бүрийг нь энгийн аргаар шийднэ.

Олон Excel файл, гар бүртгэл

Ачаа андуурч, ажилтан бүр өөр өөр тоотой байна.

check_circleАчаа, төлбөр, хүргэлтийн мэдээлэл нэг системд, бүгд ижил тоо харна.

Ачаа хаана байгааг хайдаг

Агуулахаас хайхад цаг орж, хүргэлт хоцорно.

check_circleТавиур бүр байршлын кодтой (A-01, B-04). Ачаа хаана байгааг шууд олно.

«Миний ачаа ирсэн үү?» гэсэн дуудлага

Ажилтны цаг дуудлагад зарцуулагдана.

check_circleХарилцагч ачаагаа өөрөө шалгаж, шат бүрт автомат мэдэгдэл авна.

Аль ачаа төлөгдсөнийг мэдэхгүй

Мөнгө алдагдаж, үлдэгдэл мөрдөх хэцүү.

check_circleХуваан төлөлт, нэгтгэсэн нэхэмжлэл, үлдэгдлийг ачаа бүрээр харна.

Орлогоо сарын эцэст л мэддэг

Шийдвэрийг таамгаар гаргана.

check_circleӨдрийн ачаа, орлого, төлөгдөөгүй төлбөрийг нэг дэлгэцээс харна.

Системд юу багтах вэ

Хэрэгтэй бүхэн нэг дор.

Бүгдийг нэг дор авах албагүй. Хамгийн их цаг иддэг хэсгээс эхэлж, хэрэгтэй үедээ нэмнэ.

inventory_2

Ачааны бүртгэл

Дугаар, жин, үнэ, төлөв, байршил — ачаа бүрийн явцыг эхнээс нь дуустал хянана.

warehouse

Агуулах

Байршлын кодоор ачаа хаана байгааг ажилтан шууд олно.

payments

Төлбөр, нэхэмжлэл

Хуваан төлөлт, олон ачааг нэгтгэсэн нэхэмжлэл, онлайн төлбөр, харилцагчийн үлдэгдэл.

local_shipping

Хүргэлт

Өдрийн хүргэлтийг жолооч нарт хуваарилж, хүлээлгэн өгснийг баталгаажуулна.

smartphone

Харилцагчийн хуудас

Харилцагч ачааныхаа төлөв, байршил, төлбөрийг хүссэн үедээ өөрөө шалгаж, онлайнаар төлнө.

sms

Автомат мэдэгдэл

Ачаа бүртгэгдэх, ирэх, хүргэгдэх бүрд харилцагчид мэдэгдэл очно.

bar_chart

Тайлан

Ачаа, орлого, зарлага, төлөгдөөгүй төлбөрийг өдөр, сараар шүүж харна.

redeem

Урамшуулал

Байнгын харилцагчдад хөнгөлөлт, килограммаар бодох урамшуулал, тусгай үнэ.

Хэрхэн нэвтрэх вэ

Дөрвөн алхам.

Дунджаар 7–14 хоногт систем ажиллаж эхэлнэ. Шат бүрийн төгсгөлд үргэлжлүүлэх эсэхийг та шийднэ.

  1. 01

    Судалгаа

    Ажлыг тань газар дээр нь хэмжиж, юунаас эхлэх нь хамгийн ашигтайг тогтооно.

  2. 02

    Систем хөгжүүлнэ

    Хамгийн их цаг иддэг ажлаас эхэлж, дунджаар 7–14 хоногт ажиллаж байгаа систем гаргана.

  3. 03

    Сургалт

    Ажилтан бүрийг сургана. Хэрэглээ тогтох хүртэл хариуцсан нэг хүн хажууд тань байна.

  4. 04

    Өргөжүүлэлт

    Үр дүн батлагдсаны дараа дараагийн хэлтэс, дараагийн ажил руу тэлнэ.

Үр дүнг тоогоор хэмжиж, сар бүр тайлагнана. Систем, мэдээлэл, вэб хаяг бүгд танай нэр дээр.

Үнийн чиг баримжаа

Ажилтан авахаас хямд.

Үнэ байгууллагын хэмжээ, ажлын хүрээнээс хамаарна. Доорх нь ойролцоо дүн — яг үнийг судалгааны дараа бичгээр өгнө.

5 хүртэл ажилтан

Жижиг байгууллага

1.5–3 сая ₮

Нэг гол ажлыг, жишээ нь захиалга эсвэл төлбөрийн бүртгэлийг цэгцэлж эхэлдэг.

6–20 ажилтан

Дунд байгууллага

3–8 сая ₮

Хэд хэдэн хэлтсийн ажлыг нэг системд холбож, тайланг автомат болгодог.

20-оос дээш ажилтан

Том байгууллага

8–20 сая ₮

Олон салбар, олон хэлтэстэй ажлыг үе шаттай шилжүүлдэг.

Асуулт хариулт

Ихэвчлэн асуудаг.

Хариултаа эндээс олохгүй бол бидэнд бичээрэй.

Карго компанийн өдөр тутмын ажилд ашиглагдаж, сайжирсан Amarhan Cargo дээр суурилна. Тэгээс эхлэхгүй тул хугацаа богино, эрсдэл бага.

Тийм. Танай ачааны төлөв, үнэ, агуулахын дараалал, төлбөрийн нөхцөл, хүргэлтийн ажлыг системд тааруулна. Хуучин Excel-ийн мэдээллийг шилжүүлэхэд бид тусална.

Харилцагч «миний ачаа ирсэн үү?» гэж залгахын оронд ачаа, байршил, төлбөрөө хүссэн үедээ өөрөө шалгана. Лавлах дуудлага, чат мэдэгдэхүйц багасна.

Судлаагүй байж үнэ хэлэх нь таамаг тул яг үнийг судалгааны дараа бичгээр өгнө. Ойролцоо дүр зургийг нүүр хуудасны тооцоолуураас харж болно: 5 хүртэл ажилтантай бол 1.5–3 сая ₮, 20 хүртэл бол 3–8 сая ₮, түүнээс том бол 8–20 сая ₮ орчим. Ихэнхдээ шинэ ажилтан авахаас хямд гардаг.

Дунджаар 7–14 хоногт систем ажиллаж эхэлнэ. Хамгийн их цаг иддэг ажлаас эхэлж, дараа нь үе шаттайгаар өргөжүүлнэ. Одоогийн ажлаа зогсоох шаардлагагүй.

Систем, мэдээлэл, вэб хаяг бүгд танай нэр дээр байна. Мэдээллээ хүссэн үедээ бүрэн татаж авч болно.

Холбоо барих

Дараагийн алхам.

Карго компанийн ажлаа хэрхэн хөнгөвчлөх талаар ярилцъя. Хүсэлтээ үлдээгээрэй.

24 цагийн дотор эргэн холбогдоно. Мэдээллийг тань хэнд ч дамжуулахгүй.