7–14 хоног
Нэг байгууллагад систем нэвтрүүлэхэд дунджаар зарцуулдаг хугацаа. Сар, жилээр хүлээх шаардлагагүй.
Бидэнтэй хамт дижитал шилжилтээ хийнэ
hello@amarhan.mnДунджаар 7–14 хоногт систем нэвтэрнэ. Шинэ ажилтан авахаас хямд. Үр дүн гартал хажууд тань байна.
Шилжилтийн зураглал
Алхам алхмаар, тодорхой
Бидний үйлчилгээ
Эмнэлэг, сургууль, үйлдвэрлэл, тээвэр, худалдаа, төрийн бус байгууллага — салбар бүрийн ажил өөр. Аль үйлчилгээ танд хэрэгтэйг судалгаагаар тогтооно.
Танай бүх бүртгэлийг нэг систем болгож хийнэ. Компьютер, гар утас хоёуланд нь ажиллана.
Хүн хийдэг давтагдах ажлыг компьютерт шилжүүлнэ. Шивэлт, тайлан, хариулт өөрөө хийгддэг болно.
Танай ажлыг судалж, юунаас эхлэхийг хэлж өгнө. Төлөвлөгөө гаргаад, нэвтрүүлэх хүртэл хамт явна.
Систем хичнээн сайхан байсан ч ажилтнууд хуучнаараа Excel дээрээ ажиллавал юу ч өөрчлөгдөхгүй. Тийм учраас бид кодоос өмнө хүмүүстэй ярьдаг.
Шулуухан хариулт
Хамгийн том саад нь технологи биш. Бизнес эрхлэгч бүрийн толгойд эргэлддэг зургаан бодол.
«Бидэнд ямар систем хэрэгтэйг мэдэхгүй байна»
check_circleЭхлээд судална, дараа нь санал болгоно.
«Систем ямар ашиг өгөхийг ойлгохгүй байна»
check_circleХэмнэх цаг, өсөх орлогыг тоогоор гаргана.
«Манайд IT хүн, нөөц алга»
check_circleIT хэлтэс тань бид болно.
«Ажилтнууд маань ашиглаж чадахгүй байх вий»
check_circleДасах хүртэл нь сургаж, хажууд нь байна.
«Их мөнгө үрээд бүтэлгүйтэх вий»
check_circleЖижиг шатаас эхэлж, үр дүнг эхлээд харуулна.
«Та нар алга болбол бид яах вэ»
check_circleСистем, мэдээлэл бүгд танай нэр дээр үлдэнэ.
Шилжилтийн зам
Шат бүрийн төгсгөлд үргэлжлүүлэх эсэхийг та шийднэ.
Ажлыг тань газар дээр нь хэмжиж, юунаас эхлэх нь хамгийн ашигтайг тогтооно.
inventory_2Тодорхой төлөвлөгөө
Хамгийн их цаг иддэг ажлаас эхэлж, дунджаар 7–14 хоногт ажиллаж байгаа систем гаргана.
inventory_2Ажиллаж байгаа систем
Ажилтан бүрийг сургана. Хэрэглээ тогтох хүртэл газар дээр нь дэмжинэ.
inventory_2Дассан баг, видео заавар
Үр дүн батлагдсаны дараа дараагийн хэлтэс, дараагийн процесс руу тэлнэ.
inventory_2Тэлсэн систем
Үнийн чиг баримжаа
Гурван утгаа тааруулаад үзээрэй. Ойролцоо үнэ, хэдэн сарын дотор нөхөгдөхийг шууд харуулна.
Захирал, нярав, борлуулагч — цалин авдаг бүх хүнээ тоолоорой.
Excel бөглөх, дэвтэр дээр бүртгэх, тоогоо хуулж тааруулах, тайлан бэлдэх, ижил асуултад дахин дахин хариулах — бүгдийг нэмээрэй.
Гарт олгодог цалин. Яг таарахгүй бол ойролцоо тоо тавьсан ч болно.
Энэ бол ойролцоо тооцоо. Танай бодит үнэ, хэмнэлтийг ажлыг тань судалсны дараа тодорхой гаргаж, бичгээр өгнө.
Танай ойролцоо тоо
Системийн ойролцоо үнэ
3–8 сая ₮
Нэг ажилтны 5 сарын цалинтай тэнцэнэ
Гар ажиллагаанд сард алдаж буй мөнгө
1.4 сая ₮
Зардлаа нөхөх хугацаа
7 сар
Яагаад бидэнтэй
7–14 хоног
Нэг байгууллагад систем нэвтрүүлэхэд дунджаар зарцуулдаг хугацаа. Сар, жилээр хүлээх шаардлагагүй.
Ажилтан авахаас хямд
Системийн нэг удаагийн зардал нь шинэ ажилтны хэдхэн сарын цалинтай дүйцнэ. Гэхдээ систем чөлөө авахгүй, цалин нэмэхгүй, ажлаас гарахгүй.
Хэмжигдэх үр дүн
Хэмнэсэн цаг, буурсан зардлыг тоогоор гаргаж, сар бүр тайлагнана. Таамаглал биш, баримт.
3 хүнтэй дэлгүүр ч, 300 хүнтэй үйлдвэр ч — аль алинд нь ажилладаг. Жижиг байгууллагаас бид татгалздаггүй.
Нэвтрүүлсний дараа
Техникийн тал бүхэлдээ бидэнд. Эзэмших эрх бүхэлдээ танд.
Бид хариуцна
Танд үлдэнэ
Хурдан эхлэх зам
Ажиллаж байгаа дөрвөн системээ танай онцлогт тааруулна. Хугацаа, зардал хоёулаа мэдэгдэхүйц бага.
Гэрээ, тушаал, албан бичгээ AI-аар бэлдэж, Word, PDF-ээр татна.
Нээж үзэх north_eastbadgeАжилтны мэдээлэл, гэрээ, цалин, ажилд авалт нэг дор.
Нээж үзэх north_eastschoolСуралцагч, төлбөр, сургалтын явц, хяналт нэг системд.
Нээж үзэх north_eastlocal_shippingЗахиалга, ачаа, агуулах, илгээмжийн явц нэг дороос.
Нээж үзэх north_eastСалбарын туршлага
Нэр томьёо, дараалал, тайланг нь тайлбарлах шаардлагагүй. Судалгаа шууд эхэлнэ.
Захиалга, агуулах, өртөг, ээлжийн хуваарь.
Үзэх arrow_forwardlocal_hospitalЦаг захиалга, өвчтөний карт, төлбөр.
Үзэх arrow_forwardschoolСуралцагч, төлбөр, дүн, эцэг эхийн холбоо.
Үзэх arrow_forwardlocal_shippingИлгээмж хянах, агуулах, мэдэгдэл.
Үзэх arrow_forwardТанай салбар энд алга уу? Худалдаа, үйлдвэрлэл, барилга, санхүүд ч ажилласан. Бидэнтэй ярилцаарай.
Асуулт хариулт
Хариултаа эндээс олохгүй бол бидэнд бичээрэй. Худалдаа хийхгүйгээр шулуухан хариулна.
Судлаагүй байж үнэ хэлэх нь таамаг тул бид судалгааны дараа л тодорхой тоо хэлнэ. Гэхдээ нэг зүйлийг эхнээс нь хэлж болно: бид туршсан аргачлал, бэлэн суурь дээр ажилладаг тул зах зээлийн үнээс мэдэгдэхүйц хямд гардаг. Ихэнх харилцагч жижиг шатаас эхэлдэг — энэ нь бүтэн системийн төсвийн багахан хэсэг.
Үгүй. Шилжилтийг өдөр тутмын ажлын хажуугаар, үе шаттай хийдэг. Нэг процессыг шинэ систем рүү шилжүүлэх хүртэл хуучин арга ажиллаж байна. Аль нэг өдөр бүгдийг нэг дор солих тохиолдол бидэнд байдаггүй.
Эсрэгээрээ. Процесс цөөн, ажилтан цөөн байх тусам өөрчлөлт хялбар. 5–10 хүнтэй байгууллагад ч зөвхөн захиалга, төлбөрийн урсгалаа цэгцэлснээр сард хэдэн арван цаг чөлөөлөгддөг. Том болсон хойноо шилжих нь илүү үнэтэй, илүү өвдөлттэй.
Тийм. Excel, Google Sheets, санхүүгийн программ, банкны хуулга, Facebook Messenger зэрэгтэй холбох ажлыг байнга хийдэг. Хуучин зүйлээ шууд хаях шаардлагагүй — эхлээд хамт ажиллуулж, дараа нь аажмаар шилжүүлнэ.
Бид эхний өдрөөс ажилтнуудтай нь уулзаж, тэдний ажлыг хөнгөвчлөх зорилготой гэдгийг ойлгуулж, саналыг нь системд тусгадаг. Мөн бүх зүйлийг нэг шөнөөр солихгүй: нэг процессоос эхэлж, хүмүүс үр дүнг нь биеэрээ мэдэрсэн хойно цааш өргөжүүлдэг.
Мэдээллийг тань хамгаалах хэд хэдэн давхар хамгаалалт тавьдаг. Хэн юу үзэх боломжтойг албан тушаал бүрээр нь тохируулна — жишээ нь нярав цалингийн мэдээлэл харахгүй. Бүх мэдээлэл өдөр бүр автоматаар хуулбарлагдаж хадгалагдах тул устах эрсдэлгүй.
Холбоо барих