Бараа, агуулах
Бараа орох, гарах, үлдэгдлийг тухай бүрт нь харна. Олон салбар, агуулахыг нэг дороос.
Бидэнтэй хамт дижитал шилжилтээ хийнэ
hello@amarhan.mnДотоод систем
Захиалга, бараа, төлбөр, ажилтан — бүгд нэг дор. Танай ажлын дараалалд тааруулж хийнэ. Дунджаар 7–14 хоногт нэвтэрнэ.
Өнөөдөр
Нэг дэлгэцээс бүгдийг
Танд юу үлдэх вэ
Бүгдийг нэг дор авах шаардлагагүй. Хамгийн их цаг иддэг хэсгээс эхэлж, дараа нь нэмнэ.
Бараа орох, гарах, үлдэгдлийг тухай бүрт нь харна. Олон салбар, агуулахыг нэг дороос.
Захиалгаас нэхэмжлэх, төлбөр, хүргэлт хүртэл нэг дараалалд.
Хэн хэзээ юу авсан, хэнд юу амласан — бүгд системд үлдэнэ.
Ирц, амралт, цалин, урамшууллыг гараар бодохгүй.
Өдөр, сар, жилийн тайлан товч дарахад Excel, PDF-ээр гарна.
Кассир, нярав, менежер, захирал тус бүр өөрт хэрэгтэйгээ л харна.
Танил асуудал
Мэдээлэл хүмүүсийн толгойд, тусдаа файлуудад байвал бизнесээ хянахад хэцүү.
«Сар бүр хүн бүрийн Excel-ийг нэгтгэхэд хэдэн өдөр зарцуулдаг»
check_circleМэдээлэл нэг газар орж, тайлан өөрөө гарна.
«Бараа байгаа эсэхийг мэдэхийн тулд агуулах руу залгадаг»
check_circleҮлдэгдлийг утаснаасаа шууд харна.
«Цалин бодоход нэг хүнээс бүх зүйл хамаардаг»
check_circleСистем бодно, хүн шалгана.
«Хуучин харилцагчийн мэдээлэл чатын түүхэнд л байдаг»
check_circleХарилцагч бүрийн түүх системд хадгалагдана.
«Амралтаараа ч өнөөдрийн орлогоо асуухаар залгадаг»
check_circleХаанаас ч утаснаасаа харна.
Салбарын жишээ
3 хүнтэй дэлгүүрээс 300 хүнтэй үйлдвэр хүртэл. Бэлэн суурь дээр хийдэг тул хурдан, хямд.
Захиалга, агуулах, өртөг, ээлжийн хуваарь.
Үзэх arrow_forwardlocal_hospitalЦаг захиалга, өвчтөний карт, төлбөр.
Үзэх arrow_forwardschoolСуралцагч, төлбөр, дүн, эцэг эхийн холбоо.
Үзэх arrow_forwardlocal_shippingИлгээмж хянах, агуулах, мэдэгдэл.
Үзэх arrow_forwardХэрхэн явагдах вэ
Одоогийн ажлаа зогсоохгүй. Шат бүрийн төгсгөлд үргэлжлүүлэх эсэхийг та шийднэ.
Ажилтнуудтай тань уулзаж, одоо ажил хэрхэн явдгийг газар дээр нь харж, цаг хэмжинэ.
inventory_2Тодорхой төлөвлөгөө
Хамгийн их цаг иддэг хэсгээс эхэлж, хуучин мэдээллийг шилжүүлээд дунджаар 7–14 хоногт ажиллуулна.
inventory_2Ажиллаж байгаа систем
Ажилтан бүрийг сургана. Хэрэглээ тогтох хүртэл газар дээр нь дэмжинэ.
inventory_2Дассан баг, видео заавар
Үр дүн батлагдсаны дараа дараагийн хэлтэс, дараагийн ажил руу тэлнэ.
inventory_2Тэлсэн систем
Нэвтрүүлсний дараа
Техникийн тал бүхэлдээ бидэнд. Эзэмших эрх бүхэлдээ танд.
Асуух, засуулах зүйл гарвал хэнд хандахаа мэднэ.
Хэмнэсэн цаг, буурсан зардлыг тоогоор гаргаж, сар бүр тайлагнана.
Систем, мэдээлэл, вэб хаяг бүгд танай нэр дээр. Хүссэн үедээ бүгдийг татаж авна.
Мэдээллийг өдөр бүр хуулбарлан хадгалж, хамгаалах ажлыг бид хариуцна.
Тийм. Файл бүрийг тань шалгаад шинэ систем рүү шилжүүлнэ. Алдаатай, давхардсан мэдээлэл олдвол танд мэдэгдээд цэгцэлнэ.
Яг үнийг танай ажлыг судалсны дараа бичгээр өгнө. Ойролцоо тоо хэрэгтэй бол нүүр хуудасны тооцоолуурыг ашиглаарай: 5 хүртэлх ажилтантай бол 1.5–3 сая ₮, 20 хүртэл бол 3–8 сая ₮, түүнээс дээш бол 8–20 сая ₮ орчим.
Бэлэн программд та ажлаа тааруулдаг. Бид системийг танай ажлын дараалалд тааруулна. Гэхдээ тэгээс эхэлдэггүй — ажиллаж байгаа бэлэн суурь дээр хийдэг тул хугацаа, зардал хоёулаа бага.
Үгүй. Нэг хэсгийг шинэ систем рүү шилжүүлэх хүртэл хуучин арга ажиллаж байна. Бүгдийг нэг өдөр солихгүй.
Тийм. Компьютер, таблет, гар утас бүгд дээр ажиллана. Захирал гадуур явахдаа өнөөдрийн борлуулалт, бараа, ажилтны мэдээллээ утаснаасаа харна.
Хэн юу үзэхийг албан тушаал бүрээр тохируулна — жишээ нь нярав цалингийн мэдээлэл харахгүй. Бүх мэдээлэл өдөр бүр автоматаар хуулбарлагдаж хадгалагдана.
Одоо юу хамгийн их цаг иддэгийг сонсоод, юунаас эхлэхийг шулуухан хэлнэ.