Үндсэн агуулга руу шилжих
Сургууль, сургалтAI автоматжуулалт

Бараг 2 ажилтны цалинг хэмнэсэн AI зөвлөх: GKS Edu-гийн туршлага

цалингийн зардал хэмнэв
≈2ажилтан
хариултыг AI өгдөг
98.5%
анхны хариу ирэх хугацаа
9сек

GKS EduСолонгост суралцах зуучлал, GKS тэтгэлгийн зөвлөгөө

1. Асуудал

GKS Edu Facebook Messenger болон вэб сайтынхаа чатаар өдөр бүр олон асуулт хүлээн авдаг. Эдгээрт 1–2 ажилтан утсаар дуудлага авахын зэрэгцээ хариулдаг байв.

Чатын ажлын туршлага багатай, Солонгосын зуу гаруй сургуулийн элсэлт, төлбөр, тэтгэлгийн нарийн мэдээллийг бүрэн эзэмшээгүй ажилтнуудад дараах асуудал гардаг байлаа:

  • Хэрэглэгч асуулт асуухад товчхон хариулах эсвэл бэлэн загвар мессеж илгээгээд яриагаа дуусгах
  • Хэрэглэгчийн асуултыг туршлагатай зөвлөхөөс дахин асууж, хэрэглэгчийг хүлээлгэх
  • Ачаалалтай үед чатыг хариугүй орхих
  • Сонирхож буй хэрэглэгчийн утасны дугаар, зөвлөгөө авах тохиромжтой цагийг лавлахгүй орхих

Үүний улмаас Солонгост суралцах сонирхолтой олон боломжит харилцагч чат дээр орхигдож, холбоо тасардаг байв.

2. Шийдэл

Amarhan GKS Edu-д Facebook Messenger болон вэб сайт дээр ажилладаг AI зөвлөх нэвтрүүлэв:

  • Мэдлэгийн сан: Солонгосын 135 их сургуулийн элсэлтийн хугацаа, мэргэжил, сургалтын төлбөр, тэтгэлгийн мэдээлэл. Хариулт бүр эх сурвалжтай.
  • Хүн бүрт тохирсон зөвлөгөө: «Хамгийн ойрын элсэлт аль нь вэ?», «Хамгийн хямд суралцах сургууль?», «Ийм мэргэжлээр сурмаар байна» гэх мэт асуултад тохирох сургууль, төлбөр, суралцах төлөвлөгөөг санал болгоно.
  • Лид бүртгэл: ярианы явцад утасны дугаар, зөвлөгөө авах тохиромжтой өдөр, цагийг асууж, системд шууд бүртгэнэ.
  • Автомат сануулга: хариу бичихээ больсон хэрэглэгчид яриаг сэргээх сануулга илгээнэ.
  • Хүний оролцоо: шаардлагатай үед зөвлөх ярианд орж хариулна.

3. Үр дүн

2026 оны 10-р сарын 9-өөс 11-р сарын 7 хүртэлх 30 хоногийн дүн:

  • Facebook-ийн чатад өгсөн хариултын 98.5%-ийг AI, ердөө 1.5%-ийг ажилтан өгсөн.
  • Хэрэглэгчдэд анхны хариу дунджаар 9 секундийн дотор очсон бөгөөд хариугүй орхигдсон яриа ердөө 3% байв.
  • Бичсэн хүмүүсийн 58% нь 2-оос дээш, 19% нь 5-аас дээш мессеж бичиж яриагаа үргэлжлүүлсэн.
  • 6.3% нь утасны дугаараа үлдээж, зөвлөхүүдийн лидийн жагсаалтад шууд орсон.
  • Хариу бичихээ больсон хэрэглэгчдэд автомат сануулга илгээхэд 9.8% нь эргэн бичсэн.
  • Вэб сайт дээрх AI зөвлөх ч өдөр бүр зочдын асуултад хариулж байна.

GKS Edu-гийн тооцоогоор чатын ажилд зарцуулдаг байсан бараг 2 ажилтны цалингийн зардал хэмнэгдсэн. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр (сард 792,000₮) тооцоход ч жилд 19 сая₮-өөс илүү.

Харьцуулбал, Harvard Business Review-ийн судалгаагаар (АНУ, 2011) компаниуд онлайн хүсэлтэд дунджаар 42 цагийн дараа хариу өгдөг.

Өмнө ба одоо

Ажил хэрхэн өөрчлөгдсөн бэ

  • Хариулах хурд

    Өмнө нь
    Ажилтан утсаар дуудлага авах зуураа чатад хариулдаг тул хэрэглэгч хүлээдэг байв
    Одоо
    Анхны хариу дунджаар 9 секундэд, өдөр шөнөгүй очдог
  • Хэрэглэгчийн асуулт

    Өмнө нь
    Товчхон хариулт эсвэл бэлэн загвар мессеж илгээгээд яриа дуусдаг байв
    Одоо
    Сонирхсон мэргэжил, төсвийг нь асууж, тохирох сургууль, элсэлтийн хугацааг санал болгодог
  • Сургуулийн мэдээлэл

    Өмнө нь
    Ажилтан туршлагатай зөвлөхөөс дахин асууж, хэрэглэгчийг хүлээлгэдэг байв
    Одоо
    135 сургуулийн элсэлт, төлбөр, тэтгэлгийн мэдээллээс эх сурвалжтайгаар шууд хариулдаг
  • Лид цуглуулалт

    Өмнө нь
    Утасны дугаарыг нь авч чадалгүй өнгөрдөг тул сонирхогчид чат дээр орхигддог байв
    Одоо
    Ярианы явцад утасны дугаар, зөвлөгөө авах цагийг бүртгэж, хариу бичихээ больсон хүмүүстэй автоматаар эргэн холбогддог

Хэцүү байсан зүйл, сургамж

  • 98.5% нь хариултын тоо. Энэ нь яриа бүрийг AI бүрэн шийдсэн гэсэн үг биш: нарийн асуудал, гэрээ, төлбөрийн шийдвэрийг зөвлөх гаргадаг.
  • AI хичнээн хурдан хариулж, холбоо барих мэдээлэл цуглуулсан ч сонирхсон хүн оюутан болох эсэх нь зөвлөх хэр хурдан залгахаас шууд хамаарна. Тиймээс шинэ лид бүр рүү тухайн өдөрт нь залгах нь дараагийн хамгийн чухал алхам.
  • Чатын урсгал зар сурталчилгаанаас ихээхэн хамаардаг: шинэ хүмүүсийн 96% нь Facebook-ийн Messenger рүү чиглүүлдэг зараас ирсэн. AI чатын хариултыг шийддэг ч шинэ хэрэглэгч татах нь маркетингийн ажил хэвээр байна.
  • 30 хоног бол богино хугацаа. Элсэлтэд хэрхэн нөлөөлснийг дараагийн элсэлтийн улиралд хэмжинэ.

Дэлгэцийн зураг

  • GKS Edu-гийн AI зөвлөх мэдээллийн технологийн чиглэлээр хамгийн ойрын элсэлт, сургуулийн төлбөрийг хариулж буй чат
    Вэбийн AI зөвлөх: мэргэжил, төсөвт тохирсон сургууль, элсэлтийн хугацааг санал болгож байна

Дараагийн түүх таных байж болно

Танай бизнест ийм үр дүн гаргаж болох уу?

30 минутын үнэгүй зөвлөгөөгөөр танай ажлын урсгалыг сонсоод, хаанаас эхлэхийг шулуухан хэлж өгнө.