Үндсэн агуулга руу шилжих

Бидний тухай

Технологийг
бодит үр дүн болгоно.

Amarhan бол Монголын байгууллагуудын дижитал шилжилтийн хамтрагч. 2021 оноос хойш 30+ байгууллагын үйл ажиллагааг дижитал болгож, хэмжигдэхүйц үр дүнд хүргэсэн. Систем хийгээд орхидоггүй — үр дүн гартал хажууд тань байна.

Үүсгэн байгуулагдсан
2021
Төв оффис
Улаанбаатар
Хамтарсан байгууллага
30+
Өөрийн бэлэн систем
4

Яагаад бид байдаг вэ

Систем худалдаж авах амархан. Ашиглаж эхлэх нь хэцүү.

Олон байгууллага систем захиалдаг. Гэвч хэдхэн сарын дараа ажилтнууд нь хуучин арга барилдаа буцсан байдаг. Хөгжүүлэгч нь хүлээлгэж өгөөд алга болж, систем нь хэн нэгний нэр дээр үлдэж, мэдээллээ гаргаж авах ч боломжгүй болдог.

Асуудал технологид биш, хэрэгжүүлэлтэд байдаг. Тиймээс бид кодоос өмнө ажлыг тань газар дээр нь судалж, хамгийн их цаг иддэг ажлаас эхэлж, ажилтан бүрийг сургаж, хэрэглээ тогтох хүртэл хажууд нь байдаг.

Бид хэрэгсэл нийлүүлдэггүй. Хэрэгслийг дадал болгодог.

Дижитал шилжилтийг нь хамт хийсэн байгууллага
30+
Оноос хойш Монголын бизнесүүдтэй хамт
2021
Хоногт систем нэвтрүүлж, үр дүн харагдана
7–14
Ажилтантай байгууллага бүрт тохирно
3–300

Бидний зарчим

Ажлаа хэрхэн хийдэг вэ.

Төсөл бүрт баримталдаг зургаан зарчим. Эдгээр нь гэрээнд биш, өдөр тутмын ажилд маань бичигдсэн.

  1. 01

    Хүн эхэнд

    Ажилтнууд ашиглахгүй бол хамгийн сайн систем ч хэрэггүй. Тиймээс сургаж, дасах хүртэл нь хажууд байна.

  2. 02

    Судалгаагүйгээр шийдэл гаргахгүй

    Танай ажлыг нүдээрээ үзээгүй байж «ийм систем хэрэгтэй» гэж хэлэхгүй.

  3. 03

    Үр дүнг тоогоор

    Хэмнэсэн цаг, буурсан зардлыг тоогоор гаргаж, сар бүр тайлагнана. Таамаглал биш, баримт.

  4. 04

    Жижиг алхмаар

    Хамгийн их цаг иддэг ажлаас эхэлнэ. Шат бүрийн төгсгөлд үргэлжлүүлэх эсэхийг та шийднэ.

  5. 05

    Шулуухан ярина

    Хэрэггүй зүйлийг санал болгохгүй. Юунаас эхлэх нь ашигтайг худалдаа хийхгүйгээр шууд хэлнэ.

  6. 06

    Хамааралгүй байдал

    Систем, мэдээлэл, вэб хаяг бүгд танай нэр дээр. Бидэнтэй ажилласнаар бидэнээс хамааралтай болохгүй.

Хэрхэн ажилладаг вэ

Дөрвөн алхам.

Шат бүрийн төгсгөлд үргэлжлүүлэх эсэхийг та шийднэ. Үр дүнг тоогоор хэмжиж, сар бүр тайлагнана.

  1. 01

    Судалгаа

    Ажлыг тань газар дээр нь хэмжиж, юунаас эхлэх нь хамгийн ашигтайг тогтооно.

  2. 02

    Систем хөгжүүлнэ

    Хамгийн их цаг иддэг ажлаас эхэлж, дунджаар 7–14 хоногт ажиллаж байгаа систем гаргана.

  3. 03

    Сургалт

    Ажилтан бүрийг сургана. Хэрэглээ тогтох хүртэл газар дээр нь дэмжинэ.

  4. 04

    Өргөжүүлэлт

    Үр дүн батлагдсаны дараа дараагийн хэлтэс, дараагийн ажил руу тэлнэ.

Бидний амлалт

Нэвтрүүлчихээд алга болдоггүй.

Техникийн тал бүхэлдээ бидэнд. Эзэмших эрх бүхэлдээ танд.

Бид хариуцна

  • support_agentХариуцсан нэг хүнАсуудал гарахад хэнд хандахаа бодох шаардлагагүй.
  • shield_lockТехникийн бүх зүйлСистем ажиллуулах, хамгаалах, нөөцлөх ажлыг бид хийнэ.
  • updateСар бүрийн сайжруулалтАжилтнуудын саналыг сонсож, сар бүр илүү тухтай болгоно.
  • schoolШинэ ажилтны сургалтХүн солигдоход систем зогсохгүй. Шинэ хүнийг дахин сургана.

Танд үлдэнэ

  • verified_userСистем бүхэлдээ танайхХийсэн зүйл бүр танай байгууллагын нэр дээр бүртгэгдэнэ.
  • inventory_2Мэдээлэл тань танайхБүх мэдээллээ хүссэн үедээ бүрэн татаж авна.
  • keyВэб хаяг танайхВэб хаяг, системийн бүртгэл танай нэр дээр байна.
  • menu_bookОйлгомжтой заавартайСистем бүр бичмэл заавартай. Өөр хүн ирээд үргэлжлүүлж чадна.

Туршлага

Салбарын ажил бидэнд танил.

Нэр томьёо, дараалал, тайланг нь тайлбарлах шаардлагагүй. Судалгаа шууд эхэлнэ.

Салбарын шийдэл

Мөн худалдаа, үйлдвэрлэл, барилга, санхүү, төрийн бус байгууллагад ажилласан.

Өөрсдийн бүтээсэн систем

Тэгээс эхлэх албагүй. Ажиллаж байгаа эдгээр системээ танай онцлогт тааруулна — хугацаа, зардал хоёулаа мэдэгдэхүйц бага.

Танилцъя.

Танай ажлын байдлыг сонсоод, юунаас эхлэх нь хамгийн ашигтайг шулуухан хэлье.